Амьдрана гэдэг баясгалантай сайхан

 

Шүлэг Г.Лувсанцэрэн, ая Д.Цэцэрлэг, дуучин А.Түмэн-Өлзий

            Баясгалантай сайхан

Нартай мандаж сэтгэлд гэрэлтсэн

Надтай ханьсаж зүрхэнд шингэсэн

Уйдахын завгүй ижилссэн хань минь ээ

Уйлах, дуулах нь жаргасных шүү дээ

 

Ай хөө

Зөөлөн энхрий минь дээ

Амьдрана гэдэг баясгалантай сайхан

 

Сартай гийсээр дэр хоёрлосон

Шидтэй гүнжийн үлгэр амилуулсан

Хүн цэцгийн ургамал хань минь ээ

Хайрлах ханьсах нь заяаных шүү дээ

 

Ай хөө

Зөөлөн энхрий минь дээ

Амьдрана гэдэг баясгалантай сайхан

 

Үйлтэй зайтай хорвоог бөхлөсөн

Үртэй үндэстэй хайрыг мөнхөлсөн

Хувирахгүй бүхний манлай хань минь ээ

Хуурын чавхдас шиг хосолсных шүү дээ

 

Ай хөө

Зөөлөн энхрий минь дээ

Амьдрана гэдэг баясгалантай сайхан

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2011-08-13 18:06:26
1 - т ооооё ккк
2. nuudel_78 | 2011-08-13 18:10:15
сайхан дуу байнаа
3. consula | 2011-08-13 18:10:59
эсэс, хоёрт аая, сайхан дуу сурахтий. амьдрана гэдэг баясгалантай сайхаан гэж
4. consula | 2011-08-13 18:11:58
сайн уу хонгороо, энэ дуунд дурлаад сүйд бнаа, тэгээд чирээд ирлээ хө
5. ss_gogo | 2011-08-13 19:10:49
ккккк гурав л байна шд кккккккккк
хонгороо гэж нааг дуудаад байна уу даа эдр ккккк
6. consula | 2011-08-13 19:16:15
эсэс харин тэх, дуун дундуур дураараа яричихсан бна лээ ккк
7. УУЖИМ | 2011-08-13 19:33:13
баясгалантай сайхаан,,
гунигтай ч сайхан,
8. consula | 2011-08-13 20:14:11
Уужим минь юунд гуниглах, харин ч баясгалантай сайхан дуу шүү дээ хэхэ
9. УУЖИМ | 2011-08-13 20:45:35
9. best -с түрүүлчихлээ, ххэ
гуниг үгүй,
гуниглаагүй ээ,
сайхан дуу байнам
10. consula | 2011-08-13 20:50:04
тийм ээ охин минь, сайхан дуу шүү. аялсаар л сууна даа. гуниглаагүй бол тун сайн
11. Төрсод | 2011-08-13 22:14:09
Ай хөө

Зөөлөн энхрий минь дээ

Амьдрана гэдэг баясгалантай сайхан
12. Julia_976 | 2011-08-13 22:21:13
Хайрлах ханьсах нь заяаных шүү дээ. Гоё дуу. Блогт үлдээсэн холбоосоор сонссон, их баярлалаа.
13. consula | 2011-08-13 22:28:35
Төрсод, тийм ээ тун чиг сайхан дуу шүү. амьдрана гэдэг баясгалантай сайхаан гэж. сураад авдийм шүү хүүхээд
14. consula | 2011-08-13 22:29:51
Жулиа, заяаных юм даа нээрэн. баярлалаа хонгороо
15. ЗОРИГТ8 | 2011-08-14 12:00:38
найрны дуу ккк
16. consula | 2011-08-14 16:43:58
Зоригт нэх сайхан найрын дуутай болчооч эдр
17. ЗОЛЯ | 2011-08-14 21:42:01
Таалагдсаан энэ дуу таалагдсаан гэж
18. Төрсод | 2011-08-14 22:28:29
nairyn duu duulhaar
consula
badag algasaad solgoi yavchaad baidag yum bil ee
hehehehe
19. consula | 2011-08-14 22:31:25
сонсмогц уярмаар, согтмоор гоя дуу шөө АЗ мээн
20. consula | 2011-08-14 22:32:50
Төрсод, хэзээ хаанахын найран дээр хамт суулаа даа эдр, харин чиг солгой хүмүн биш шөө кк
21. Төрсод | 2011-08-14 22:41:15
deer tanai blogt
durvun tsagiin talyg duulsan chini
havar yavj ehelsen chini
shud l namar zalgatsan sh de
hehehehe
22. Төрсод | 2011-08-14 22:41:40
hooloig ni solgoi geegui ee
eniig l solgoi gejuugaamaa
23. consula | 2011-08-14 22:43:50
хэхэ, намрын найранд дуртай нөхөр бгаам, сайхан шүү дээ. дуутай хууртай гэж хэхэхэ
24. altargana | 2011-08-15 00:27:47
сайхан дуу байнаа, харин дуучныг нь одоо л сонсож байна, зөндөө шинэ дуучидтай болсон байна лээ.
25. consula | 2011-08-15 12:23:19
сайн уу Алтаргана, гэрийг гийгүүлж, гэгээ татуулж ховор сонин хүн зочлоод гарчээ. нэр чинь ямар сайхан харагдаж бнаа.
сайхан дуу шүү. шинэ дуучин. чадалтай. гэгэлзтэл уянгална шүү дээ.
26. Sono78 (зочин) | 2011-09-26 02:49:30
За баярлалаа, ямар сайхан дуу вэ. Дуучин нь ч үгээ тод хэлээд аялгуу нь ч тансаг сайхан дуу байна аа, сайн ч дуучин байна. Сайхан санагдлаа, дахин баярлалаа Консулмээнь.
27. consula | 2011-09-26 18:48:41
Соно78, тийм шүү, ийм сайхан дуучин шинээр гарч ирсэнд баяртай бгаа. бас гоё ч клиптэй юм билээ. харин тэр дүрс нь шаардлага хангахгүй болоод үүгээр орууллаа хэхэ
28. Sono78 (зочин) | 2011-09-26 22:16:47
Сайхан дуу. Дээр нь бүүр зориулж байгаамшүү гэсэн нь бүүр ч уярмаар байна.
Монголын тэр их тал, зочломтгой миний ард түмэн, инээж л байдаг дотнохон төрх, тайван амгалан амьдрал,омголон хөөргөн сумын банди нар, хүүхдээ тэврээд сугадалцанхан яваа залуу хос, нарлаж суугаа эмгэд, адуу мал, намрын шаргал өдрүүд, арван долооны найр зэрэг нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрлөөшд. Дайнк юу, эгэйн.
29. consula | 2011-09-26 22:50:22
Соноо энэ сайхан дууг аялгуулан дуулаад алсад байгаа нөхдийг ангайх гайхтал бишрүүлээд дээр чиний бичиглэсэн яруу сайхан бүгдийг нүднээ харж суухнээ амьдрал бүүр ч баясгалантай сайхан бна даа. аз жаргал сайхан бүхнийг хүсье.
30. Sono78 (зочин) | 2011-09-26 22:59:56
Тийм ээ, ёстой л баясгалантай байна. Баярлалаа.
Бас ангайгаагүйн дээдээр ангайгаал суужийна.
Өөрөө ч үгсийг урсгачих юм аа, хаанаас гардаг байна аа, энэ уран үгс? Еөр зовлон алгаа.
31. consula | 2011-09-27 11:58:44
Соноо, зовлон үгүй жарган суух, шаналан үгүй амьдрах хичнээн баясгалантай бх болоо,,
ай хө зөөлөн энхрий минь дээ
амьдрана гэдэг баясгалантай сайхаан гэж
32. АЯКО | 2011-09-27 12:03:55
Энэ ёстой гоё дуууууууууууу

би зөндөө дултай
33. Бээст | 2011-09-27 12:10:50
дагаад л дуулчмаар сайхан, даанч барахгүй дуу байна
34. consula | 2011-09-27 12:18:08
АЯКО, бичас мааангал дултай хэхэ
35. consula | 2011-09-27 12:19:38
Бээст, чи ч хүнгэнэтэл авна биз айн
36. анхбаяр (зочин) | 2011-10-19 16:02:42
сайхан дуу бнаа энэ дууг сонсхоор их гоё болдог их баярлалааа түмэн өлзий
37. consula | 2011-10-20 22:27:57
анхбаяр (зочин), сайхан дуу шүү энэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.