Нулимс

Бүрэнхий үдшийн тэнгэрээс харвах нэгэн од
Бүтэн шөнийн хагасаас хумслах нэгэн охь
Бүжин сарны туяанд очтох нэгэн дусал
Бүлээн зүрхний анираас сүрдэж мэгших нулимсаа

Харанхуйлсан тэнгэрийн дороос асгарах нэгэн хур
Хармын сэтгэл дотроос аминчлах нэгэн үер
Хашгирах дуун чимээнээс үргэх нэгэн ус
Хайлж өнгөрөх цастай хамт шингэж одох нулимсаа

Тунгалаг ариухан атлаа хэтэрхий гашуун юм
Тунарч үлдэхгүй атлаа хичнээн арвин юм
Туулж өнгөрсөн он цагийн жаргал бүгдээ хэлхвэл
Тунирхал, цөхрөлийн нулимс чи холдож зугтах л байх даа

Яг одоо л би чамайг ханатал уугаад залгилчихъя
Ялгуун сарны дор холуур зөрснийг нь уучилчихъя
Ялдам уруулын амтанд дусал бүгдийг нь уусгачихъя
Яаж ч асгармаар байсан баярлахад минь л урсаарай дахин...

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. arolob | 2011-07-27 17:28:06
Сonsula, гайхалтай. Like
2. Julia_976 | 2011-07-27 17:30:31
Young lady, don't cry
Your tears will dry
Young lady just hold tight
Soon you're gonna see your brighter day
Just trust the voice within
3. Gegee | 2011-07-27 17:31:51
Hundii tseejin dotor orshih
Hulduu geseglengiin hoorondoh zurh
Nuuj unagadag er huniih bolohoor
Nulimas yamar amttaig martaj orhij
4. ЗОРИГТ8 | 2011-07-27 17:43:43
тийм биеэнд ийм гоё шүлэг яаж орж ирнэм бэ этр
5. consula | 2011-07-27 17:50:05
Arolob, их баярлалаа хө. тавтай морил.
6. consula | 2011-07-27 17:50:55
Жулиа баярлалаа хонгороо, нэг санаатай таарахынсан хэхэ
7. consula | 2011-07-27 17:51:48
гэгээ, сайхан мөртөө үлдээжээ. баярлалаа.
нулимсны амт уу...
8. consula | 2011-07-27 17:52:33
Зоригт цаад чэн гоёо том алаг нүдтэй за эдр кк
9. Julia_976 | 2011-07-27 17:53:26
Болор мэт тунгалаг санаа агуулаад тааралгүй дээ. Удахгүй ээ.
10. consula | 2011-07-27 17:56:12
тэгнээ хө хонгороо
11. Julia_976 | 2011-07-27 17:57:36
Би бас Хайрын Нулимс гээд хэдн үг бичдэг юмуу гээд л сууж байлаа. кк
12. ss_gogo | 2011-07-27 17:57:49
алаг нүдийг нь хархийнсан эдр

гоё гоё
13. consula | 2011-07-27 18:06:50
Жулия тэгээч дээ хонгороо, бичас нулимстай уншия
14. consula | 2011-07-27 18:07:30
эсэс хараарай харуулнаа л гэссс кк
15. Бэби | 2011-07-27 18:10:15
nulims duusahgui bolohoor ni sharandaa bi uilaad l bdag geed 2008 ond bichsen maani sanaand orloo
16. Бээст | 2011-07-27 18:13:39
эргэж ирээд тухалан уншина аа
17. H.Ray (зочин) | 2011-07-27 18:52:26
Бүрэнхий үдшийн тэнгэрээс харвах нэгэн од
Бүтэн шөнийн хагасаас хумслах нэгэн охь
Бүжин сарны туяанд очтох нэгэн дусал
Бүлээн зүрхний анираас сүрдэж мэгших нулимсаа

гэж, гоё илэрхийлжээ
18. УУЖИМ | 2011-07-27 20:07:48
Яг одоо л би чамайг ханатал уугаад залгилчихъя
Ялгуун сарны дор холуур зөрснийг нь уучилчихъя
Ялдам уруулын амтанд дусал бүгдийг нь уусгачихъя
Яаж ч асгармаар байсан баярлах үед минь л урсаарай дахин...
19. УУЖИМ | 2011-07-27 20:15:27
гашуунд дургүй атлаа
ганцхан чиний амтанд шунах мэт урсгах юм
сархаданд согтоогүй атлаа
савандаа үл багтан мэлмэрэх чиний үерт согтох юм,,,
чи дурсамж болон үлдсэн дурлалын гашуун нулимс
чи дундарч үл дуусах хайрын цэнхэр сархад
20. Salvatore | 2011-07-27 20:25:02
Энэ шүлэг бичдэг күмс ямар их байдым бээ. Аз болоход би шүлэг ойлгодоггүй нь юутай сайхан. ойлгодог байсан бол бүгдий нь унших гээд завгүй байх биз.
21. Төрсод | 2011-07-27 23:21:44
20 like
siilchdimaa ed
bi guitsedgui
toosond ni bayan hodood boldiim
saihan murtuud ursaad l,,,,,,
harin jaahan gunig teegeed l
daguulj dallaad l
22. consula | 2011-07-28 12:58:19
Бэби, тэр шүлгээ блогтоо каавал оруулаарай. уншина шүү
23. consula | 2011-07-28 12:58:55
Бээст эргээд ирэхийг чинь хүлээж байя эдр
24. consula | 2011-07-28 12:59:24
H.Ray (зочин), сайн уу охион
25. consula | 2011-07-28 13:00:15
Уужим, бээгийнээс илүү сээгий үлдээжээ. истоо гоё. баярлалаа
26. consula | 2011-07-28 13:00:51
Salvatore , зочилсонд баярлалаа
27. consula | 2011-07-28 13:01:19
Төрсод, чиний шүлгэнд дуртай би
28. Бээст | 2011-07-28 13:08:21
нэг тийм гунигтай хэрнэ ерөөл дагуулсан гэмээр шүлэг байна,

яг л нулимастай инээж байгаа юм шигээр
29. Бээст | 2011-07-28 13:08:53
эргэн ирж тухлан умшсан Бээст
30. ss_gogo | 2011-07-28 13:19:08
нүдийн хархийнсан байж яджийнаа би нээрээ кккккк
31. shulgashaazgai (зочин) | 2011-07-28 13:20:53
sain bnuu gailhaltai
32. Ж.Эрхэмцэцэг | 2011-07-28 13:22:30
яасан сайхан бичээ вээ
33. Тодбэх /Mr.Freeman/ | 2011-07-28 13:30:13
Сархад мэлтэлзэх хундагтай өнгө хоршин тунарах
Сартай шөнийн гүнд нүднээ мэлмэрэх нулимсанд
Сайхан хайрын дурсамжнаас шүлэг амилах мөчид
Саархан байсан сэтгэл зүрхний гүнээ ёгхийнэ

Хурмаст уйлах шиврээнээр сэвлэг чийгшэх мөчид
Хуурамч төрхөөрөө шаналгах хүний үрийг яалтай
Хуудуутай явдал байгаа бол үнэнийг битгий нуугаач гээд
Хуумгай хүний үр түүнд би хэлмээр л байна....


Уучлаарай. Андийн шүлэгт сатаарч суугаад ийм мөртүүд төрөв.
34. Төрсод | 2011-07-28 14:01:49
bi shuleg bichdeg bil u
yadag bil ee sain sanahgui l bn shu
bichdeguudiin derged ichmeer damshig
hed bga bha
gamshig gej
35. Бэби | 2011-07-28 14:34:47
SHINE YM UNSHII GJ ORJ IRSEN DAANCH ALGA TEHEER NI ARGA YADAHDA SEEGII UNSHAAD GARLAA
SHULGIIN HUWID DARAA ORUULNA AA
36. consula | 2011-07-28 15:32:30
Бээст, сайхан тухалжээ, гялайлаа
37. consula | 2011-07-28 15:33:20
эсэс, тэсээрэй эдр
38. consula | 2011-07-28 15:34:09
шулга сайнуу охин минь. зочилсонд баярлалаа
39. consula | 2011-07-28 15:34:40
эрхэмцэцэг, их баярлалаа
40. consula | 2011-07-28 15:35:18
Тодбэх, урсгаад л явна уу анд минь. сайхан мөртүүд бна даа.
41. consula | 2011-07-28 15:36:03
Төрсод, олон сайхан мөрт байсан даа танайд. даруу буюу чи
42. consula | 2011-07-28 15:36:58
Бэби, сэтгэгдэл унших сайхан шүү дээ. шүлгээ дараа заавал оруулаарай
43. bolorka83 | 2011-07-28 15:37:00
gaihaltai goe bich jee,
44. consula | 2011-07-28 15:39:11
сайн уу Болорка минь. ойрд үзэгдээгүй ховрын хүн явж байх чинь.
45. САЙХАН САНАА (зочин) | 2011-07-28 15:39:33
асйхан бичжээ.. гэхдээ их гомдоход нулимс яагаад ч гарахаа байчдаг юм билээ дээ..
46. consula | 2011-07-28 15:41:34
сайн уу Санаа, арай л зөөлөн гомдол байсын болов уу, урсаад л байв
47. ЗОЛЯ | 2011-08-06 22:31:15
Лут шүү чи нээрээ

Амаа тас хамхиал гаръя яшиг зүгээр
48. consula | 2011-08-06 22:33:33
АЗ мээн байжий л даа эдр.
юунд ингэтэл хөөргөнө вэ..
49. ЗОЛЯ | 2011-08-06 22:37:58
Байхгүй ээ байхгүй нтр
50. consula | 2011-08-06 22:42:17
байж л бна даг тэр шонгийн модны ард нуугдчиж эдр

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.